нийтлэлүүд

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дижитал маркетинг нэвтрүүлэх нь
03/04/2021
“Дундын дуудлагын төв” буюу хэрэглэгчийн үйлчилгээний шинэ шийдэл
03/03/2021

Дуудлагын төвийн зөвлөмжүүд

FCR буюу Эхний хандалтаар асуудлыг шийдвэрлэх чанарын үзүүлэлтийг сайжруулах аргачлалууд
03/04/2021
Хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэх - Customer Feedback Management
03/04/2021
Дуудлагын төвийн чанарын хэмжүүр үзүүлэлтүүдийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?
03/04/2021

CRM зөвлөмжүүд

CRM гэж юу вэ, Дуудлагын төвд CRM-ийг хэрхэн ашиглах вэ...
03/04/2021

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дижитал маркетинг нэвтрүүлэх нь

Дэлхий даяар Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчид олон салбар чиглэлээр эерэг өөрчлөлтүүдийг өрнүүлсээр байна. Эдгээрийн дундаас онцлох нэгэн Монгол төгсөгч бол Баасанхүүгийн Сарантуяа юм. Тэрээр Монгол улсын жижиг, дунд үйлдвэрүүдэд (ЖДҮ) дижитал маркетингийн боломжуудыг нэмэгдүүлэхэд хувь нэмэрээ оруулж буй нэгэн юм. Монгол Улсад ЖДҮ нь нийт аж ахуйн нэгжийн 98 хувийг бүрдүүлдэг бөгөөд зах зээлд бүрэн нэвтрэхэд санхүүгийн хүртээмж, дижитал маркетингийн систем хөгжөөгүй гэх мэт олон бэрхшээлүүдтэй тулгардаг.

ЖДҮ-ийн бүтцийг илүү сайжруулан хөгжүүлэх, маркетингийн стратегийг шинээр бий болгох нь бизнес эрхлэгчдийн хувьд олон улсын болон дотоодын зах зээлд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ таниулах ач холбогдолтой юм. Б.Сарантуяа нь ментор хөтөлбөрөөр дамжуулан Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хурээнд олж авсан мэдлэг туршлагаа зарим дотоодын  ЖДҮ  эрхлэгчид болон төрийн байгууллагуудын түншүүдтэйгээ хуваалцан ажиллаж байна. Жишээлбэл: “Booklo”-цахим номын дэлгүүр, “Үр минь”-хүүхдийн  хувцас үйлдвэрлэл, “Хүүгийн гутал” - арьсан гутлын үйлдвэрлэл, Торхондой - модон торх болон модон эдлэл үйлдвэрлэл зэрэг бизнес эрхлэгч нартай туршлагаасаа хуваалцжээ.

Тэрээр Австралийн тэтгэлгээр Монаш Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр дүүргэсэн. Тус хөтөлбөр нь ажлын туршлагад суурилсан модулиудыг зааж, зөвлөх үйлчилгээний төслүүд дээр бие даалт хийлгэн, олон улсын туршлагыг судлах тухайн салбар чиглэлээр дадлага хийх боломжуудыг олгодог 2 жилийн хөтөлбөр юм.


Тэрээр үндсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд өөрийн менежментийн мэдлэг, ур чадвараа сайжруулахын зэрэгцээ практик мэдлэг, ур чадвар олгох нэмэлт хөтөлбөрүүдэд хамрагдсан байна.  Тухайлбал, 2018 онд ХБНГУ-д Amazon Fulfillment Төв дээр хийсэн дадлагын ажлын үеэр Amazon компани Европын зах зээлд хэрхэн ажиллаж буй талаар туршлага судалсан. Үүний дараагаар тэр БНСУ-д Самсунг компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн стратеги болон брендингийн сэдвээр тус компанийн ментор ажилчдаас суралцсан байна. Мөн тэрээр Шанхай хотод WeChat-ын хөгжүүлэлт болон онлайн худалдааны багийнхантай уулзаж тэдний туршлагаас суралцсан. Эдгээр олон улсын дадлага, туршлага судлах төслүүд нь Монаш их сургуулийн Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн хүрээнд  дор 2018 онд зохион байгуулагдсан байна.

Б.Сарантуяагийн хувьд Монаш их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь практик дадлага хуримтлуулах боломжийг олгосон шинэлэг хөтөлбөр байсан юм. “Онолын хичээл заасны дараагаар, бид багт хуваагдаж бодит бизнесийн кейсүүд дээр ажиллаж, тухайн бизнест онолоор олж авсан мэдлэгийг тусган,  зөвлөх үйлчилгээг үзүүлж байсан. Энэ нь бизнесийн удирдлагын хөтөлбөрийн үнэлгээний гол хэсэг байдаг.” Үүний үр дүнд Сарантуяа өнөөдрийн үүсгэн байгуулаад ажиллаж буй зөвлөх үйлчилгээний байгууллагад зайлшгүй шаардлагатай аналитик ур чадвар, багаар үр бүтээлтэй хамтран ажиллах, орчин үеийн чиг хандлага бизнесийн загварыг бодит бизнесийн кэйс рүү буулгах болон асуудлыг шийдвэрлэх чадваруудаа хөгжүүлсэн байна.

Тэрээр Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцахын хажуугаар Австралид үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын туршлагаас судлахаар IBIS Melbourne зочид буудалд хагас цагаар ажиллаж, эх орондоо ирээд Австралийн үйлчилгээний салбарын чанарын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхийг зорьсон.

Ийнхүү  “хэрэглэгч төвтэй” бизнесийн загвар үүсгэх чиглэлээр зөвлөх болон лавлах үйлчилгээний аутсоринг үйлчилгээ үзүүлэгч SABA Service Excellence компанийг 2018 онд байгуулсан. Тус компани нь дотоодын үйлчилгээний чанарыг сайжруулах, өдөр тутмын үйл ажиллагааны аутсорсинг, борлуулалт болон хэрэглэгчтэй харилцах эргэх холбоог үүсгэж зорилготой юм. 2019 оноос эхлэн  SABA компани нь Таван Толгой Түлш ХХК , Амар Даатгал компаниудад лавлах төв аутсорсинг үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Мөн Акума Эрин ХХК, Сон Медикал Эмнэлэгийн Улаанбаатар дахь салбар болон Транс Капитал ББСБ -тай зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран  ажиллаж байна.

Б.Сарантуяа нь Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг Эмэгтэйчүүдийн Манлайллын хөтөлбөрт (ЭМХ) 2019 онд буюу өөрийн компаниа байгуулсны дараахан хамрагдсан. Энэхүү манлайллын хөтөлбөрийн хүрээнд тэрээр жендэрийн тэгш оролцоог дэмжихийн ач холбогдол болон эмэгтэйчүүдийн манлайллын талаарх ойлголтоо нэмэгдүүлсэн нь түүний нийгэмд хандах хандлагыг өөрчлөхөд нөлөөлжээ.

Энэхүү туршлага нь түүнийг  бүтэн цагаар ажиллах боломжгүй хүмүүсийг SABA  компанидаа хагас цагаар  ажиллуулах сонирхлыг нь төрүүлжээ. Түүнчлэн ЭМХ-ийн Австрали Улсад явагддаг дэд хөтөлбөрт оролцогчдод менторшип хамрагдах боломжийг олгодог, энэхүү боломжийг ашиглан Сарантуяа австрали менторуудаас гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, тэр дундаа SABA Service Excellence компаний засаглал, хөгжлийн үе шатууд дахь хөрөнгө оруулалтын стратегийн талаар зөвлөгөө авсан.  Тэрээр хэлэхдээ “Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөр нь хэрхэн бизнесийн загвар хөгжүүлэх талаар зааж сургасан бол Эмэгтэйчүүдийн Манлайллын хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн бизнесээ хэрхэн  тогтвортой авч явах талаар зөвлөгөө авсан. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр миний ажлын замнал болон бизнест маш их хувь нэмэр оруулсан”.

SABA компани нь их сургуулийн оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрт гарсан 50-иас дээш насны иргэд болон цалингүй хүүхэд асрах чөлөөнд байгаа ээжүүдийг орлогожуулахад анхаарч, тэднийг гэрээсээ ажиллах боломжоор хангахыг зорьж ажилладаг.   Гэрээсээ ажиллах технологид суурилсан энэ загвар нь Ковид-19 цар тахлын үед  ЖДҮ эрхлэгчдийн хувьд сайн туршлага болсон бөгөөд биенес эрхлэгчид хэрэглэгчийн үйлчилгээ, маркетинг, борлуулалтын процессоо  уламжлалт хэв маягаас дижитал платформд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Б.Сарантуяа нь SABA компаниараа дамжуулан  Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт гаргасан өргөдлийн Буцаан байршуулах төлөвлөгөөнд (Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн нэг бөгөөд тус бичиг баримт нь өргөдөл гаргагч Австралийн их сургуулийг төгссөний дараа Монгол Улсын хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах талаар тусгасан төлөвлөгөө юм) тусгагдсан ажлуудаа бүрэн хэрэгжүүлэн,  өөрийн мэдлэг туршлагаа дотоодын ЖДҮ эрхлэгчид болон зарим төрийн байгууллагуудын түншүүдтэйгээ хуваалцсаар байна.